Masha medved

2013-05-09

Маша баавгай хоёр бас тэдний зөгийнүүдтэй хамт тэмдэглэсэн төрсөн өдөр

Ямар урт гарчиг болчихвоо хэ хэ. За ойрд блогоороо ч шагайх завгүй их л ажилтай байлаа. Блогоо ч их саналаа. Зарим нь бүр блогыг маань зүүдэлсэн байхыг бодоход та нар маань ч шинэ бичлэг үгүйлсэн бололтой. Их ажлын ард гарсаан. Энэ бол охины минь төрсөн өдөр байлаа. Би гэдэг хүн чинь хүүхдүүдийнхээ төрсөн өдрийг юун цагаан сар бас бус баяраас илүүтэй авч үзэн бараг сарын өмнөөс л бэлддэг дээ. Аан бас нэг дуртай бас ажилтай болгодог баяр бол шинэ жил. Шинэ жилийг их ч хүлээнэ бас их ч бэлтгэл хийнэбаяртай байна

Охиныхоо төрсөн өдрийг үзэх дуртай хүүхэлдэйн кино-с нь санаа авч хийсэн. Яагаав нөгөө оросын Маша и Медведь гээд хөөрхөн хүүхэлдэйн кино байдаг  шүү дээ хүүхэдтэй хүн бүр л мэдэх байх.

Хүүхдийнхээ төрсөн өдрийг тэмдэглэх дуртай ээж нартаа бяцхан тус хүргэх үүднээс нэлээд дэлгэрэнгүй бас тайлбартайгаар энэ бичлэгийг оруулмаар байна.

Хамгийн түрүүнд ямар утга агуулагтайгаар тэмдэглэхээ сонгоно. Тэгээд голлох өнгөний тохируулгаа гаргаж ирнэ. Жишээлбэл энэ төрсөн өдрийн гол өнгө нь нил ягаан болон шар өнгө байсан. Энэ хоёр өнгө чинь бүх зүйлд агуулагдаж нэг нь нөгөөгийнхөө суурь болон ашиглагдаж байвал зүгээр. Бас энэ хоёр өнгийг тодорсон болон бүдгэрсэн байдлаар ч оруулж өгвөл өнгө чинь илүү баяжих болно.

Төрсөн өдрийг урилга үгүйгээр төсөөлөх нь юу л бол. Маша баавгай хоёр тэдний зөгийнүүдтэй хамт хүлээж байя гэсэн үг бүхий урилга.

Эдгээр дугтуй болон туузан боолтыг нь өөрөө хийсэн юм.

Урилга авсан хүүхэд баярт очихыг тэсэн ядан хүлээнэ шүү дээ.

Гэрт чинь орж ирэнгүүт эсвэл бүр хаалганыхаа гадна талд тавтай морил гэсэн утга бүхий чимэглэл байвал ирсэн зочидод сайхан сэтгэгдэл төрүүлэх болно.

Хүүхдүүд ихэвчлэн цаасаар янз бүрийн юм хийдэг. Би сүүлийн үед хүүхдийн цаасан урлал их сонирхож байгаа тэгээд ч тэрүү энэ төрсөн өдөрт цаас их ашигласан.

Төрсөн өдрийн малгай бас л хүүхдүүд өмсөх дуртай байдаг.

Гэрийн хана болон таазны чимэглэлүүд. Хулдаасан хэвлэл нь таны ажлыг нэлээд хөнгөвчилнө шүү.

Ханын хулдаасан мэндчилгээг хийж өгсөн Пластик Дизайны хамт олондоо баярлалаа.

Цаасан бөм бөм бол ямар ч баярын хамгийн гоё чимэглэл болж чаддаг. Бөмбөлөгүүд ч бас хэрэгтэй. Ягаан болон шар бөмбөлгүүдийг таазнаасаа дүүжилсэн.

Ханын наалт зурагнууд

Энэ ширээний бүтээлэгний даавууг захаас олоод ямар их баярласан гээч бараг л доороо үсэрч уулга алдсан. Зарж байсан хүнд нь ийм даавуу оруулж ирэн зарж байгаад чинь баярлалаа гээд хэлчихсээн яадын:-P

Зүгээр л өнгө тохирох даавуу хайж байсан болохоор гэнэтийн бэлэг гэдэг шиг л байсан.

Энэ бол Маша баавгай хоёртой төрсөн өдрийн бялуу.

Зургыг нь томоор авахаа мартсан байна лээ. Бялуугаа Батбайгалийн хамт олонд даатгасан. Үнэхээр сэтгэл гаргаж бас гайхалтай ур чадвар гаргаж хийсэн байна лээ. Амт ч гэсэн янзтай болсон. Жилийн жилд төрсөн өдөр болгоныхоо бялууг энэ хамт олноор хийлгэдэг. Том ба жерри, Гүнжийн цамхаг гээд л бүгд гоё болж байсан. Та нартаа их баярлаж явдаг шүү.

Аан бас охиндоо Машатай адилхан даашинз хийж өгсөн. За тэгээд ирсэн хүүхдүүдээ уйдаахгүйн тулд тоглох тоглоом, үзүүлэх кино, амттай хоол унд, харихад нь өгөх бэлэг гээд л олон зүйлийг бэлдэж болно. Амттай хоол унд гэснээс баярын бүх хоолыг хийсэн ханьдаа их баярласан шүү. Сайхан сонголт гайхалтай амт бүрэн цогцолсон байсан. Ямар сайндаа хачиртай талх нь таваглаж тавиад эргээд харахад алга болж байхав.

Энд байгаа урт үст гүнжийн тухай кино их хөөрхөн юм билээ. Зөндөө л үзлээ. Өмнө нь дууг нь нэг блог дүү маань санал болгож сонсгож байсан юм.

Хүүхэд насны аз жаргал баярт мөчүүдээ хүн насан туршдаа мартдаггүй шүү дээ. Марташгүй сайхан өдрүүд олон байх болтугай.

Та бүхний гэр бүлд аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе.

. Найздаа илгээх
Бичлэг: 5 » Нийт: 5
Өмнөх | Дараагийн

Тухай

Бага насны хүүхдүүдэд тоо англи хэл заадаг windows болон android application

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд