Masha medved

2013-05-09

"Маша, баавгай хоёр"-ын бодит төрх

Өдгөө Оросын хүүхэлдэйн олон ангит кинонуудын дотроос хамгийн амжилттай болсон нь мэдээж "Маша, баавгай хоёр" юм. 1990-ээд оны дундуур "Анимаккорд" студийн уран сайхны удирдаач Олег Кузовков Крымд очиж амарчээ.

Тэндхийн нэгэн наран шарлагын газар дээр түүний анхаарлыг дундаршгүй их эрч хүчтэй нэгэн жижигхэн охин татсан байна. Түүний хийх үйлдлүүдээс болж эцэг, эх нь төдийгүй бусад амрагчид хохирч байсан гэнэ. Тэр жижигхэн охин том хүүхдүүдийг атгандаа оруулаад зогсохгүй томчуудыг ч харцаараа хөдөлгөдөг байсан аж. Хэдхэн хоногийн дараа тэнд байсан бүх хүн охиноос залхаж орхижээ. Зарим нэг нь айсандаа нуугдаж байсан гэдэг. Гэвч мятрашгүй эрч хүчтэй охиноос зугтах газар байгаагүй юм.

Яг тэр мөчид л Кузовковт тэр охиноор сэдэвлэн ямар нэг хүүхэлдэйн кино бүтээх санаа төрсөн гэдэг. Хөрөнгө оруулагч нь 10 жилийн дараа олджээ. Ингэж 29 цуврал ангиас бүрдэх хүүхэлдэйн кино бүтсэн түүхтэй. Бичигхэн биетэй Маша охин өөрөөсөө хэд дахин илүү хүчтэй баавгайг хэрхэн буулган авч байгаа тухай уг кинонд өгүүлдэг билээ.
. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Бичлэг: 4 » Нийт: 5
Өмнөх | Дараагийн

Тухай

Бага насны хүүхдүүдэд тоо англи хэл заадаг windows болон android application

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд




:-)
 
xaax