“Маша, баавгай хоёр”-ыг бүтээгч бодит баатрынх нь талаар ам нээв
Өдгөө Оросын хүүхэлдэйн олон ангит кинонуудын дотроос хамгийн амжилттай болсон нь мэдээж “Маша, баавгай хоёр” юм. 1990-ээд оны дундуур “Анимаккорд” студийн уран сайхны удирдаач Олег Кузовков Крымд очиж амарчээ.
Тэндхийн нэгэн наранд шарлагын газар дээр түүний анхаарлыг дундаршгүй их эрч хүчтэй нэгэн жижигхэн охин татсан байна. Түүний хийх үйлдлүүдээс болж эцэг, эх нь төдийгүй бусад амрагчид хохирч байсан гэнэ. Тэр жижигхэн охин том хүүхдүүдийг атгандаа оруулаад зогсохгүй томчуудыг ч харцаараа хөдөлгөдөг байсан аж...